“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-БАЯНХОНГОР” ХӨТӨЛБӨР
Аймгийн эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлээс гарч, эдийн засгаа сэргээн хөгжүүлэх гол гарц, арга зам нь иргэдийн амьдралын хэв маяг, хандлагыг өөрчлөх, аймаг орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хэрэглээгээ хангах, эдийн засгийн тэргүүлэх салбар болсон ХАА-н салбараа дэлхий нийтийн хөгжлийн жишиг хандлагаар хөгжүүлэх замаар байгаль цаг агаараас учирдаг эрсдлийг нь бууруулж, ашиг шим үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгож аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэдийн санаачилга оролцоотойгоор “Баялаг бүтээгч-Баянхонгор” хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталж хэрэгжүүлж эхэллээ.