Мэдээ, мэдээлэл

ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СОНСОНО

ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СОНСОНО

НӨУБ-ын 30 жилийн ойн хүрээнд Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2022 оны 4-р сарын 15-ны өдөр аймгийн Хүнс үйлдвэрлэгчидтэй “Өглөөний цай” уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат оролцож “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа асуудлууд, шийдвэрлэх гарц, шийдэл”-ийн талаар тэдний санал бодлыг сонсож харилцан ярилцлаа.

Уулзалтын дүнд цаашид аймгийн ИТХ, Хүнс үйлдвэрлэгчид хамтран дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

  1. Баянхонгорчууд өөрийн аймаг орон нутгийнхаа хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших аяныг өрнүүлэх
  2. Хүнс үйлдвэрлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүний чанар, технологийг байнга сайжруулж байх
  3. Баянхонгорт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цаашид дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх гарц шийдлийг олох
  4. МХГ, Татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудаас үйлдвэрлэгчдэд ирж байгаа дарамт, шахалтыг арилгах 5.Политехникийн коллежид хүнсний үйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэх асуудлыг бодлогоор зохицуулах.
Хуваалцах:
© 2022 Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.