АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ ДАВТЛАГЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭВ
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянхонгор сумын Зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Номундалай ахлах сургуулийн сурагч, нийгмийн ажилчдын санаачлагаар сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах, чөлөөт цагаа үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой нийт 5.4 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн тус сургуулийн хичээлийн байрны 1, 2 дугаар давхарт хичээл давтлагын орчинг бүрдүүлж өглөө.