Үйл ажиллагаа

ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ

ОРОН НУТАГ ДАХЬ  ТӨРИЙН АЛБАН  ХААГЧДЫН ЧАДАВХЫГ  БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ  СУРГАЛТ

Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын академи, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны харьяа Нутгийн удирдлагын хөгжлийн институт, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Монгол улсын орон нутаг дахь төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны төрийн захиргааны албан хаагчид, 20 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.

Хуваалцах:
© 2022 Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.