Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН "ШИЛДЭГ-2022"

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Нутгийн өөдөө удирдах байгууллагын 30 жилийн нэрэмжит аймгийн төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан ШИЛДЭГ CUP-2022 тэмцээн 2022.11.19-ний өдөр 2 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 11 багийн 170 гаруй тамирчид оролцсоноос гар бөмбөгийн эрэгтэй төрөлд ХАМОД холбоо 1-р байр, Дэлгүүрүүдийн холбоо 2-р байр, Тогоочдын холбоо 3-р байранд, эмэгтэй төрөлд Үсчин, гоо сайханчдын холбоо 1-р байр, Хонгорын зөн ТББ 2-р байр, Оёдолчдын холбоо 3-р байр эзэлсэн байна. Дартсын төрөлд Үсчин, гоо сайханчдын холбоо 1-р байр, оёдолчдын холбоо 2-р байр, ХАМОД холбоо 3-р байр эзэлж нийлбэр дүнгээр Үсчин, гоо сайханчдын холбоо 1-р байр, ХАМОД холбоо 2-р байр, Оёдолчдын холбоо 3-р байрт шалгарлаа. Хоёр тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлсэн Үсчин, гоо сайханчдын холбоо шилжин явах цомын эзэн боллоо.

Хуваалцах:
© 2022 Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.