БАЙГАЛЬ ОРЧИН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны хурлаар
1.Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 1/4711 дугаар албан тоотоор Монгол Улсын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг сумдын нутагт хараамч буй газрын тосны хайгуулын Нэмэгт VI талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-д заасны дагуу дүгнэлт гаргаж ирүүлэх хүсэлт
2.Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг сумдын удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг тус тус хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба