ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДАВ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны хурал 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ
"Хүйтний улиралд орон сууцны барилга ашиглалтад оруулах" журам батлах тухай хэлэлцэж Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын танилцуулга мэдээллийг сонсов. Хорооны санал дүгнэлтийн дагуу тус асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.