Мэдээ, мэдээлэл

МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МАЛЫН 10 ЭМЧ МАГИСТРЫН ЗЭРЭГТЭЙ БОЛОВ

МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ,  МАЛЫН 10 ЭМЧ МАГИСТРЫН ЗЭРЭГТЭЙ БОЛОВ
Шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан аймгийн хэмжээний малын эмч, мэргэжилтнүүдийн дунд сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус сургалт, зөвлөгөөнөөр малын эмч, мэргэжилтнүүдийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
Сургалт, зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат үг хэлэв. Урилгаар Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын зөвлөх малын эмч, доктор профессор Я.Ганболд, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтын албаны дарга, доктор профессор С.Бүрэнжаргал, эрдэмтэн доктор С.Оюунгэрэл нар оролцож байна.
Мал эмнэлгийн санитарч бэлтгэх сургалтыг аймаг орон нутагт зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалт 30 хоног үргэлжлэх юм.
Дээрх сургалт, зөвлөгөөний үеэр Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистрын зэрэг хамгаалсан 10 малын эмч дипломоо гардан авав. Түүнчлэн Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтанаар 6, Мал эмнэлэгийн ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр 3, Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр 4, аймгийн ИТХ-ын Соёрхол одонгоор 3, “Хүндэтгэл”-ээр 3 эмч, мэргэжилтэн тус тус шагнадав.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2022 Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.